Өнөөдөр Нийслэлийн МАН-ын шинэхэн дарга Ц.Сандуй болон тус дэд дарга Ш.Сайхансамбуу, Д.Амарбаясгалан болон бусад төлөөлөгчид цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн юм.
Нийслэлийн МАН өнгөрсөн сонгуульд хангалттгүй оролцож ялагдалд хүрсэн нь намынх нь дарга нар дотроо хагаралдаж эв зүйгүй байсан нь сул тал болж сонгуульд ялагдахад хүрсэн хэмээн тэд онцолж байлаа. Тиймээс Нийслэлийн МАН-ын шинэ удирдлагууд өөр хоорондоо эв эеэ хичээж, арга билгийг хослуулан намаа жолоодно гэнэ.
Өнөөдрийг хүртэл намынхаа байрнаас гаралгүй зөвхөн нам дотроо хэрэлдэж суудаг байсан бид сууж ажиллахгүй хэмээв. Ийнхүү МАН-ынхныг залуу залгамжлагч нар шүүмжилж, бид танхимд суугаад ажил хийх бус гудамжинд гараад иргэдтэйгээ ойр дотно ажиллана гэдгээ мэдэгдсэн.
Одоогийн байдлаар Нийслэлийн МАН дөрвөн дэд даргатай ажиллаж байгаа ба тэдний нэг нь УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу юм байна. Тэдний хувьд орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлаа эхлүүлээд байгаагаа дуулгалаа. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд үе үеийн шилдгүүдээ сойхоор болжээ. Мөн орон нутгийн сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтууд дээр санал нэгдэхгүй байгаа. Тиймээс олонх болсон АН бидний санал бодлыг хүлээн авч хамтран ажиллахыг хүслээ.
Ямартай ч Нийслэлийн МАН-ын залуу удирдлагууд намдаа шинэ салхи оруулж ирэхээр ажиллана гэдгээ хэвлэлийнхний өмнө амлав.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )