Өнөөдөр Төсвийн байнгын хороо урьдчилан зарлагдаагүй ч гэнэт хуралдав. Хуралдаанаар архины онцгой албан татварыг нэмэх асуудлыг хэлэлцсэн байна. Тодруулбал Онцгой албан татварыг нэмэх хуулийн төсөлд 25 хүртэл болон 25-40 хүртэл, 40 ба түүнээс дээш хатуулагтай хэмээн архины хатуулгийг ялгаж, 25-аас дээш хатуулагтай архинд ногдох онцгой албан татварыг 2 дахин нэмэгдүүлэхээр тусгасныг дэмжив.
Энэ хуулийн төслийг баталснаар архины үнэ нэмэгдэх бөгөөд ирэх сарын нэгнээс мөрдөгдөж эхлэх юм.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )