АН хүүхэд бүрт 20,000 төгрөг өгөх саналтай байгаа билээ. Энэ ажлыг өрнүүлэхэд сард 20 тэрбум төгрөг шаардлагатай байгаа юм. Тэгвэл үүн дээр МАН арай өөр байр суурьтай байна. Өөрөөр хэлбэл энэхүү тэтгэмжийг хүүхэд бүрт бус харин шаардлагатай хүүхдүүдэд өгч улмаар хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настнуудад өгөх хэрэгтэй гэж үзэж байна. Улмаар эндээс хэмнэсэн мөнгөө сар бүр ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэтгэмж хэлбэрээр өгөх нь зүйтэй гэдгийг МАН-ын гишүүд гаргажээ.
Энэ саналыг хэрэгжүүлэхэд төсөвт 32 тэрбум төгрөгийг нэмж тусгах шаардлагатай аж.
Одоо энэ асуудлыг дэмжүүлэхээр МАН-ын гишүүд ажиллах юм байна.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )