Төсвийн тодотголын хоёрдугаар хэлэлцүүлгийг дуусгалаа

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 07

 

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан товлосон хугацаанаасаа 40 минутаар хоцорч эхэллээ. Хуралдаанд 71 гишүүн оролцох ёстойгоос 44 нь оролцож байгаа юм. Хуралдаанаар төсвийн тухай хуультай холбогдох хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгалаа. Ингээд  төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг дуусч, гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогох байнгын хороодод шилжүүллээ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top