Хот байгуулалтын салбарын семинар болно

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 08

Барилга, хот байгуулалтын яам, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар, Улаанбаатар хотын засаг даргын тамгын газар зэрэг төрийн байгууллагууд Япон улсын Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яамтай хамтран "Монгол-Японы хот байгуулалтын салбарын семинар"-ыг энэ сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна.

Энэхүү семинар нь Монгол Улсын хот байгуулалтын салбарын үйл ажиллагааг эрчимжүүлэх, хот байгуулалтын үйл ажиллагаанд оролцогч талуудын хамтын ажиллагаа, хоорондын уялдаа холбоог сайжруулах, хоёр улсын төр хувийн хэвшлийнхний хоорондын найрсаг харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, гэр хорооллыг хөгжүүлэх, агаарын бохирдол, нийтийн тээвэр, авто замын түгжрэл зэрэг Улаанбаатар хотод тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлэх талаар санал бодлоо солилцох юм.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top