Энэ долоо хоногт чуулган, байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэх асуудал, хуваарь

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 10

НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГҮҮДИЙН ХУРАЛДААН:

09 дүгээр сарын 10-ны Даваа гарагт:             

  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 09.00 цагаас "А" танхимд;
  • Улсын Их Хурал дахь "МАХН-МҮАН"-ын Шударга ёс эвслийн бүлгийн хуралдаан 09.00 цагаас "В" танхимд;
  • Улсын Их Хуралд Монгол ардын намаас сонгогдсон гишүүдийн хуралдаан 09.00 цагаас "Б" танхимд.

ХОЁР. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

09 дүгээр сарын 10-ны Даваа гарагт:             

  • Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн хуралдаан 15.30 цагаас буюу Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны дараа "А" танхимд. 

ГУРАВ. БАЙНГЫН ХОРООДЫН ХУРАЛДААН:

09 дүгээр сарын 10-ны Даваа гарагт:             

1.     Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 13.30 цагаас "А" танхимд:

Хэлэлцэх асуудал:  

  • "Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
  • Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилох тухай асуудал.

09 дүгээр сарын 11-ний Мягмар гарагт:             

1.    Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 13.30 цагаас "А" танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • "Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/;
  • "Виз олгох нөхцөлийг хөнгөвчлөх тухай Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийн төсөл /зөвшилцөх/.

2.     Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 13.30 цагаас "Б" танхимд:

                                                 Хэлэлцэх асуудал:

  • Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/;
  • "Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/.

3.     Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.30 цагаас "В" танхимд:

Хэлэлцэх асуудал:  

  • "Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/;
  • Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн болон Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /анхны хэлэлцүүлэг/.

09 дүгээр сарын 12-ны Лхагва гарагт:             

1.     Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 08.30 цагаас "А" танхимд

Хэлэлцэх асуудал:  

  • "Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/.

2.    Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 08.30 цагаас "Б" танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • "Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/;
  • Ургац хураалтын бэлтгэл ажил, үр тарианы агуулах савны хүрэлцээ хангамж, цаг үеийн байдлын талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын мэдээлэл сонсох.

3.     Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.30 цагаас "Б" танхимд:

Хэлэлцэх асуудал:  

  • "Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/.

4.     Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 13.30 цагаас "А" танхимд:

Хэлэлцэх асуудал:  

  • "Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
  • "Улсын Их Хурлын 2012 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл.

ДӨРӨВ. УЛСЫН ИХ ХУРЛЫН 2012 ОНЫ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫ

09 ДҮГЭЭР САРЫН 11, 13, 14-НИЙ ӨДӨР /МЯГМАР, ПҮРЭВ, БААСАН ГАРАГ/-ИЙН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:

09 дүгээр сарын 11-ний Мягмар гарагийн 10.00 цагаас:

  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд, "Тогтоолд нэмэлт оруулах тухай", "Тогтоолд нэмэлт оруулах тухай", "Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
  • Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн болон Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /гурав, дөрөв дэх хэлэлцүүлэг/;
  • "Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/.

09 дүгээр сарын 13, 14-ний Пүрэв, Баасан гарагийн 10.00 цагаас:

  • "Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/;
  • Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/;
  • Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн болон Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
  • Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилох тухай асуудал;
  • "Улсын Их Хурлын 2012 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top