УИХ-ын гишүүн Д.Оюунхорол мөнгө завшаагүй гэдгээ илэрхийлэв

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 10

 

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэрбээр зарим хэвлэл мэдээлийн хэрэгсэлд гарсан “100 саяыг цувчуулж, 400 сая төгрөгөөр намын нөхдөө ивээн тэтгэжээ” гэх мэдээлэл ор үндэсгүй болохыг мэдээлэв. Уг нийтлэлд тендер нэрээр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нэр бүхий хүмүүстэй хамтран мөнгө идсэн талаар бичсэн байна.  

Тэрбээр: Энэ мэдээлэл ор үндэсгүй гэдгийг би баталж байна. Үүнийг надаас гадна Завхан аймгийн хэд хэдэн эх сурвалж батална. Зарим нэгэн нь энэ хэргийг зохион байгуулалттайгаар тарааж байна” гэдгийг онцлов.  

Улс төрд  16 жил зүтгэсэн тэрбээр өмнө нь ийм хэрэгт орооцолдож байгаагүй, хэзээ ч орооцолдохгүй гэдгээ илэрхийлээд, өөрийг нь  гүтгэсэн ч  шүүх цагдаагаар явахгүй, үнэн мөнийг эрэн сурвалжлаасай гэдгийг хүсч байгааг хэлсэн юм.  

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top