Н.Энхбаяртай намын гишүүд нь чөлөөтэй уулзах хүсэлтийг шүүхэд гаргалаа

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 10

Өнөөдөр хэлмэгдэгсдийн өдөр. Энэ өдрийг тохиолдуулан улс төрийн хэмэгдүүлэлтийн золиос болоод байгаа МАХН-ын дарга Н.Энхбаяртай намын гишүүд, нарийн бичгийн дарга нарыг тогтмол уулзуулж өгөх хүсэлтийг МАХН-аас Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа, Эрүүгийн тэнхимийн тэргүүн Б.Батцэрэн болон шүүгч Г.Алтанчимэг нарт гаргажээ.

МАХН-ын дарга Н.Энхбаярыг анх баривчилснаас эхлэн хууль зөрчсөн олон үйлдлүүд ар араасаа цуварсаар байгаа. Одоо ч түүнтэй намын удирдах зөвлөлийн гишүүдийг нь хязгаартай уулзуулж, долоо хоногт нэг удаа зөвшөөрөл олгосон нь намын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгаа аж. Тиймд МАХН-ын удирдах зөвлөлийн зүгээс Хэлмэгдэгсдийн өдрөөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хүсэлт гаргаж байна гэж эх сурвалж мэдээллээ.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top