Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Ч.Сайханбилэг нар Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр өргөн барилаа.
Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн төслийг боловсруулахдаа УИХ-ын 2008 оны 12 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан байна. Түүнчлэн Үндэсний хөгжлийн цогц бодлого, төрийн болон төрийн бус байгууллага, Амлалт нэхэх ард түмний холбоо, хувийн хэвшил, иргэдийн төлөөллийн санал, Засгийн газраас олон улсын байгууллагуудтай өмнөх жилүүдэд байгуулсан гэрээ, хэлэлцээр зэргийг үндэслэн боловсруулжээ.
Засгийн газрын ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл нь
-Ажил орлоготой Монгол хүн
-Эрүүл чийрэг Монгол хүн
-Эрдэм боловсролтой Монгол хүн
-Аюулгүй орчинтой Монгол хүн
-Эрх чөлөөтэй Монгол хүн гэсэн таван бүлгийн хүрээнд боловсруулагдаж үндсэн зорилтоо хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )