Өнөөдөр УИХ-ын ёуулган болохтой холбоотойгоор гурван чуулган хуралдах төлөвтэй байна. Тодруулбал
1. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 13.30 цагаас "А" танхимд:
Хэлэлцэх асуудал:
- "Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/;
- "Виз олгох нөхцөлийг хөнгөвчлөх тухай Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийн төсөл /зөвшилцөх/.
2. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 13.30 цагаас "Б" танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/;
- "Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/.
3. Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.30 цагаас "В" танхимд:
Хэлэлцэх асуудал:
- "Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/;
- Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн болон Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийн талаар тус тус хуралдах гэж байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )