Чуулганаар хэлэлцэх асуудал

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 11

Өнөөдөр 10 цагт УИХ-ын ээлжит бус чуулган 10:00 цагт товлогдсон байна. Өнөөдрийн чуулганаар үндсэн дөрвөн асуудлыг хэлэлцэх юм байна. Тодруулбал:

  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд, "Тогтоолд нэмэлт оруулах тухай", "Тогтоолд нэмэлт оруулах тухай", "Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
  • Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн болон Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /гурав, дөрөв дэх хэлэлцүүлэг/;
  • "Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/.

Дашрамд дурьдахад олон нийтийн анхааралд байгаа 2012 оны төсвийн тодотгол, Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийг энэ долоо хоногтоо хэлэлцэхгүй бөгөөд дээрх асуудлуудад намуудын байр суурийг нэгтгэхээр түр хойшлуулаад байгаа юм. 

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top