Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт УИХ-ын гишүүн Д.Батцогт, Г.Уянга тэргүүтэй “Амлалт нэхэх ард түмний холбоо”-ныхон 2012 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр бараалхан Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгах 9 зүйл бүхий саналаа өргөн барилаа.
Оюутолгойн гэрээг талууд харилцан ашигтай байхаар өөрчлөх, хангайн бүс нутагт ашигт малтмал олборлохыг бүрэн хориглож, аялал жуулчлалын бүс болгох, иргэдийг төрийн үйл ажиллагаанд шууд оролцдог байх эрх зүйн орчин бүрдүүлэх, өрхийн тэргүүн бүрийг ажилтай болгох, дэлхийд өрсөлдөх чадвартай хүн бэлтгэхийн тулд “Монгол боловсрол” хөтөлбөр хэрэгжүүлэх, улс төрийн намуудыг гишүүнчлэлгүй болгох, сумдад аливаа намын анхан шатны байгууллага ажилладагийг хориглох, амлалтаа биелүүлдэггүй, ёс зүйгүй нам, улс төрчдөд хатуу хариуцлага тооцдог байх, Үндсэн хуулинд холбогдох өөрчлөлт хийх зэргийг санал болгосон байна.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг саналыг хүлээн авч судлан, боломжтойг нь үйл ажиллагааныхаа хөтөлбөрт тусгана гэдгээ хэлэв гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )