УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 10:00 цагт эхлэх ёстой байсан ч ирц бүрдэхийг хүлээсээр дөнгөж сая эхэллээ. Өнөөдрийн хуралдаанд 71 гишүүн ирэх ёстойгоос 40 нь ирсэн байна. Хуралдааны эхний хэлэлцэх асуудал бол архины онцгой албан татаварыг нэмэхтэй холбоотойгоор Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт оруулах тухай тухай хуулийн төслүүд, “Тогтоолд нэмэлт оруулах тухай”, “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай”, “Тогтоолд нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийг анхын хэлэлцүүлгээр батлах саналтай байгаа юм.
Яг одоо асуулт хариулт эхэлж байна. Бид чуулганы мэдээг шуурхай хүргэх болно.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )