Архины ОАТ-ыг нэмэх хуулийн төслийг баталлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 11

 

Архины онцгой албан татварын нэмэхтэй холбоотой хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах талаар дөнгөж сая УИХ-ын чуулганаар хэлэлцлээ. Энэ үеэр  УИХ-ын гишүүн Ж.Батсуурь ганцаараа асуулт асуусан юм. Тодруулбал

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Албан татварыг доллараар хэмжиж байгаа нь зүйтэй  юм уу? гэхэд

УИХ-ын гишүүн С.Баярцогт: Хуулинд нэмэлт өөрчлөлт оруулсан. Хуулийнхаа дагуу явагдаж байна хэмээн хариулав.  

Үүний дараа горимын саналыг эхний хэлэлцүүлгээр батлахыг  52 гишүүний 16 нь татгалзаж 36 нь зөвшөөрөв. Улмаар хуулийн төслийг батлах эсэхэд 52 гишүүн оролцсоноос 40 нь дэмжиж 12 нь татгалзав.  

А.Баярмаа  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top