Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 11

 

УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаанаар хэлэлцсэн гурав дахь асуудал нь Засгийн газрын мөрийн хөтөлбөр байлаа. Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг гаргахдаа АН-ын “Монгол хүн” хөтөлбөр, ИЗНН-ын “Амьдрал” хөтөлбөр, “Шударга ёс” эвслийн” Монголоо аврах 5 Хувьсгал” хөтөлбөр, бие даагч гишүүдийн зарим санал, нийгмийн бүх давхрагын иргэдийн байр суурийг тусган энэхүү хөтөлбөрийг боловсруулсан байна. Ингэхдээ

  1. МУ-ийн дийлэнх иргэдийг ажлын байраар хангах
  2. Хүнд суртлыг устгаж, авлигатай тэмцэн, бүх шатанд үүрэг хариуцлагыг нэмэх
  3. Их бүтээн байгуулалтыг дуусгах чиглэлд анхаарсан.  

Харин бүрэлдэхүүний хувьд тав ангилжээ.

  1. Ажил орлоготой Монгол хүн-Залуусын хувьд тулгарч байгаа нэг хүчин зүйл бол зээлийн хүү юм. Зээлийн хүүг бууруулан нэг оронтой тоонд оруулах юм байна. Зургаан хувийн хүүтэй зээлийг яавал урт хугацаанд зөв хийх болон байрын үнийг нэмэгдүүлэхгүй байх зэрэг олон асуудалд анхаарал хандуулах ажээ. Мөн 150.000 ажлыг байрыг бий болгох гэнэ. Улмаар нефть, махны үнийн тодорхой бодлогыг баримталж, инфляцийг зохицуулдаг бодлого баримтална. Мөн хавтгайрсан халамжийг болих ажээ.  
  2. Эрүүл чийрэг Монгол хүн-Бүх өвчний оношлогоог эх орондоо хийдэг болгох. Солонгосоос зээл авч оношлогооны иж бүрэн төвийг байгуулна. Энэ төвд иргэн бүр гурван жилд нэг удаа бүрэн оношлогоонд  үнэгүй хамрагдана. Мөн импортын эм болон хүнсний аюулгүй байдалд тавигдах шаардлагыг өндөржүүлэх зорилгоор агентлаг байгуулна.
  3. Эрдэм боловсролтой Монгол хүн-Монголын ахуй, ёс заншлыг агуулсан давуу талыг ашиглан  дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсролыг эх орондоо бий болгоно. Улмаар зөв Монгол хүүхэд хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Дэлхийд Монгол брэндийг бий болгоход салбар яамд анхаарал хандуулан ажиллана.
  4. Аюулгүй орчинтой Монгол хүн-Ногоон хөгжлийн тулгуур бодлогыг баримтлан ажиллана. Утаа, хог, түгжрэлийг багасгана. Аймгийн төвүүдийг хот болгон хөгжүүлэх зорилт мөрийн хөтөлбөр тусгагдсан.  
  5. Эрх чөлөөтэй Монгол хүн-Төр засгийг түмэн олондоо нээлттэй болгох ажээ.  

Одоо УИХ-ын гишүүд асуулт асууж байна. Бид энэ талаар шуурхай мэдээлэх болно.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top