Монгол банкны Ерөнхийлөгчийг ажлаас чөлөөлөх, томилох асуудлыг дэмжлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 12

Монгол банкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийг  үүрэгт ажлаас нь  чөлөөлөх асуудлыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэж түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Монгол банкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдорж нь өнгөрсөн нэг дэхь өдөр УИХ-ын даргад үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтэй өргөдлөө өгсөн байна.

Ингээд Монгол банкны Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг УИХ-ын дарга З.Энхболд танилцуулсаны дараачаар байнгын хорооны гишүүд Монгол банкны Ерөнхийлөгчийн үүрэгт ажилд томилогдохоор нэр нь ороод байгаа Н.Золжаргалаас цаашид яаж ажиллах талаар болон валютын ханшийн чангарал зэрэг өнөөгийн тулгараад байгаа асуудлуудын талаар асуулт тавьсан юм. Ингээд байнгийн хороодын гишүүдийн олонхийн саналаар Монгол банкны Ерөнхийлөгчөөр Н.Золжаргалыг томилох санал дэмжигдлээ. Тус байнгын хорооноос гарсан санал дүгнэлтийг УИХ-ын чуулган дээр танилцуулж батлах юм.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top