Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлын дараа чуулган эхэлнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 13

 

Өнөөдрийн чуулганаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрөөс гадна цөөнгүй асуудал хэлэлцэх юм. Гэтэл 10:00 цагт товлогдсон чуулганд МАН-ын гишүүд хуралдааны танхимд орж ирээгүй тул түр хугацаагаар хойшлуулж байна. УИХ-ын дарга З.Энхболд гишүүдийг танхимдаа ирэхийг хүсэж, ирээгүй гишүүдийн нэрсийг дуудсан ч тусыг эс олсон юм. Тиймээс УИХ-ын дарга З.Энхболд Төрийн байгуулалтын байнгын хороонд хуралдахыг “үүрэгдэв”. Төрийн байгуулалтын байнгын хороогоор бүх байнгын хорооноос ирсэн Засгийн газрын мөрийн хөтөлбөртэй холбоотой асуудлуудыг хэлэлцэх юм. Үүний дараа УИХ-ын ээлжит бус хуралдааныг эхлүүлэхээр боллоо.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top