Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарыг шүүх хурал өнөөдөр болно

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 13

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар Сонгуулийн тухай хууль зөрчсөн эсэх асуудлыг өнөөдөр нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээр авч хэлэлцэх юм байна. Өнгөрсөн сонгуулийн үеэр тэд мөнгө тарааж, сонгогчдын саналыг худалдаж авсан нь баримтаар нотлогдсон билээ. Тодруулбал, Увс аймагт МАН-аас нэр дэвшиж байгаа Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын сонгуулийн сурталчилгаанд ажиллаж байсан хүмүүс иргэдэд 50-100 мянган төгрөг тарааж байсныг тус аймгийн “САМА" ТВ-ээр олон нийтэд цацагдсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top