НИТХ-аар тодорхой шийдэлд хүрч чадсангүй

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 13

Өнөөдөр Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 3-р хурал эхэлж хэдхэн минутын өмнө завсарлалаа. Тус хурлаар зөвшөөрөлгүй баригдсан барилга орон сууцнуудын зөвшөөрлийг цуцлах үйл ажиллагааг нь зогсоох асуудал яригдсан боловч тодорхой шийдэлд хүрч чадсангүй гэж хотын дарга Э.Бат-Үүл мэдэгдсэн юм.

Өнөөдрийн хуралдаанаар мөн нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар болон Улаанбаатар хотын утаа хийгээд зам болон бусад олон асуудлыг авч хэлэлцэх юм байна.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top