УИХ-ын сонгуулийн 15 дугаар тойрог буюу Увс аймагт МАН-аас нэр дэвшсэн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар мөнгө тараасан явдлыг баримтжуулсан нэр бүхий 13 гурван иргэн тойргийн хороонд гомдол гаргасан юм. Иргэдийн гаргасан гомдлын дагуу Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээр тус хэргийг авч хэлэлцсэн. Тэгвэл шүүх бүрэлдэхүүн хуралдаж “уг хэрэг нь Захиргааны хэргийн шүүхийн харъяаллын хэрэг мөн" гэсэн тогтоолыг гаргалаа.
Тиймээс уг хэргийг Увс аймгийн Захиргааны хэргийн шүүх хэлэлцэхээр болж байна. Саналыг нь худалдаж авахыг завдсан этгээдүүдийн эсрэг тэмцсэн малчдын талд шүүх шийдвэрээ гаргажээ. Хэрэв Увс аймгийн захиргааны хэргийн шүүх тойргийн хорооны шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзвэл УИХ-ын гишүүнээр сонгогдоод буй Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарыг эргүүлэх татах юм.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )