УИХ-ын чуулганы ирц бүрдсэнгүй

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 13

Өнөөдөр  УИХ-ын чуулган  10:00 цагт товлогдсон байлаа.  Харин гишүүдийн  дийлэнх нь чуулганы танхимд ирээгүйн улмаас УИХ-ын дарга  нэрийг нь дуудаж  хүлээсэн ч тусыг эс олов.  Улмаар Төрийн байгуулалтын байнгын хороог  13:00 цагт хуралдсаны дараа  чуулган болохыг  анхааруулав.  Төрийн байгуулалтын байнгын хороо  цагаасаа хожуу эхэлсэн ч сунжирсангүй, санал хурааснаар “түргэн” дууссан юм.  Үүний дараа чуулганыг 15:00 цагт хуралдуулах байсан  ч гишүүдийн ирц мөн л хүрсэнгүй. Гишүүдийг  ангийн дарга нь цаг гучин минут харзнаад  “итгэл алдрав”.  

Өөрөөр хэлбэл өнөөдөр хэлэлцэх байсан асуудлуудыг маргаашийн чуулганаар хэлэлцэх бөгөөд хэрвээ маргаашийн  ирц бүрдвэл цаг сунган хуралдах нь тодорхой боллоо.  

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top