“Монгол номын өв соёл” эрдэм шинжилгээний хурал эхэллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 14

Монгол улсын Ерөнхийлөгчийн “Номын баярын өдөр тэмдэглэх тухай” зарлигийг хүлээн авах ёслолд зориулан “Монгол номын өв соёл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал Монголын хүүхдийн ордны хурлын танхимд эхэллээ. Жил бүрийн есдүгээр сарын гурув дахь долоо  хоногийн бямба гаригийг “Номын баярын өдөр” болгон өргөнөөр  тэмдэглэхээр болсон билээ. Зарлигийг дэмжин “Номын баярын өдөр”-ийг анх удаа  төрийн болон ТББ, олон нийтийн байгууллагаас хамтран “Олуулаа уншъя “ уриан дор зохион байгуулж буй ажээ.

Х.Заяа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top