МАН-ын гишүүд хүлээлгэсээр

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 14

 

Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган 10:00 цагт хуралдахаар товлогдсон билээ. Одоогоор чуулганы ирц бүрдээгүй тул чуулганы танхим ил хуль байна. Бие даан нэр дэвшигч, АН, ИЗНН-ын гишүүдийн дийлэнх нь ирсэн бол МАН-аас чуулганы танхимд нэг ч гишүүн орж ирээгүй байна.  

МАН-ын гишүүдийн хувьд чуулганд суухад бэлэн гэдгээ илэрхийлсэн бөгөөд өрөө, өрөөндөө “бүгж” байгаа юм. Харин чуулганы танхимд орж ирэхгүй байгаа шалтгаанаа цаг үеийн зарим асуудлууд дээр зөвшилцөлд хүрээгүй хэмээн тайлбарлав. МАН-ын гишүүд өчигдөр мөн л чуулганд оролцоогүй. Улмаар УИХ-ын дарга нэрсийг нь дуудсан ч МАН-ын гишүүд орж ирээгүй юм. Өнөөдөр энэ байдал дахин давтагдах бололтой.  

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top