Чуулган эхэллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 14

 

МАН-аас УИХ-д сонгогдсон гишүүд эсэргүүцлээ илэрхийлсэн ч ирвэл зохих 71 гишүүнээс 36 гишүүн өнөөдрийн чуулганд ирсэн байна. Өөрөөр хэлбэл ирц 50,7 хувьтай байна.  

Улмаар хэлэлцэх асуудлуудын эцсийн найруулгад саналтай гишүүд байгаа эсэхийг УИХ-ын дарга тодруулахад саналтай гишүүд гараагүй. Улмаар эхний асуудал болох Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв. Ингээд Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай санал хурааж 78,9 хувь, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж 79,5 хувийн саналаар тус тус дэмжив.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top