УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төcөл буюу төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж байна. Одоогийн байдлаар Засгийн газрын сайд нарын багцыг дараах байдлаар батлаад байна. Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд 92.8 тэрбум, Хууль зүйн сайд 303.5 тэрбум, Барилга хот байгуулалтын сайд 107.7 тэрбум, Боловсрол, шинжлэх ухааны сайд 231.9 тэрбум, Зам тээврийн сайд 498.3 тэрбум төгрөг байхаар тус бүр баталлаа. Мөн Уул уурхайн сайдын багцыг 16.6 тэрбум, Хөдөлмөрийн сайдыг 214.1 тэрбум, Хүн ам, хөгжил нийгмийн хамгааллын сайд 569.4 тэрбум, Эдийн засгийн хөгжлийн сайд 16.7 тэрбум, Эрчим хүчний сайд 181.1 тэрбум төгрөг байхаар тус бүр баталлаа. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )