Хүүхдийн мөнгө олгохыг хуульчлан баталлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 15

 

УИХ-ын чуулганы  өчигдрийн хуралдаанаар Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2012 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай тогтоолд нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж улмаар эцэслэн баталсан. Харин  Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн болон Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хууль санаачлагчид нь буцаахаар болов. Өөрөөр хэлбэл, дээрх хууль, тогтоолын төслийг хэлэлцэх эсэхэд санал хураахад гишүүдийн олонх дэмжсэнгүй. Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт оруулах бол УИХ-ын гишүүдийн 3/2-ын дэмжлэгийг авах ёстой гэдгийг УИХ-ын дарга З.Энхболд мөн сануулaв.  

А.Баярмаа  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top