Төрийн шагналтны цолны найранд Ерөнхийлөгч уригджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 15

Төрийн шагналт дуучин Д.Болд өнөөдөр “Маршал таун” хотхонд байрлах “Luxury” клубт цолныхоо мялаалгыг нижгэр тэмдэглэнэ гэнэ. Түүний энэ баярт улс төр, урлаг, спортын 400 гаруй хүн уригджээ. Тиймээс шагналынхаа найрын сархдад хүртэл ихээхэн анхаарал тавьсан байна. Тэрбээр сархдаа Сингапур улсаас ачуулсан бөгөөд хоёр хоногийн өмнө гаалийн баталгаат агуулахаас бие төлөөлөгч нь очиж авчээ.

Мөн дуучин Д.Болдын Төрийн шагналын найрын урилга нь 15000 төгрөгийн үнээр хэвлэгдсэн сурагтай. Тиймээс дуучин маань найрандаа өндөр ач холбогдол өгч байгаа юм. Түүний найранд уригдсан зочдод АН-ын бүх лидер, сайдуудаас гадна эрхэм Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүртэл багтжээ.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top