Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 15

 

Ээлжит бус чуулганы өчигдрийн үдээс хойшхи хуралдаанаар хэлэлцсэн бас нэг асуудал нь  Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг байв. Холбогдох байнгын хорооноос оруулж ирсэн саналд санал хурааснаар Төрийн байгуулалтын байнгын хорооны хоёрдугаар хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм. Ирэх долоо хоногт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, зарчмын хувьд зөрүүтэй саналууд дээр санал хураах бөгөөд улмаар УИХ-ын чуулганаар хэлэлцэх юм.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top