Засгийн газрын бямба гарагийн ээлжит хуралдаанаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар/ШӨХТГ/-ын даргаар ажиллаж байсан Б.Лхагвааг үүрэгт ажлаас нь чөлөөлж О.Магнайг томилсон байна.
2012 оны эхээр манай улсын дотоодын нефтийн бүтээгдэхүүний үнэ литрт тутамдаа 210 төгрөгөөр огцом өссөн. Ийнхүү үнэ болсон шалтгааныг судлах үүргийг Засгийн газраас авсан ШӨХТГ импортлогч компаниудыг үгсэн хуйвалдаж үнээ үндэслэлгүйгээр хэт нэмжээ хэмээн үзсэн юм. Энэ үед тус газрын дарга Б.Мандахыг шатахууны үнэ хэт өсөхөөс сэргийлж чадаагүй гэсэн үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлж Б.Лхагвааг томилсон юм. Харин Б.Лхагва шатахуун импортлогч нарт ногдуулаад байсан 17 тэрбум төгрөгийн торгуулийг хүчингүй болгосон билээ. Иймд дээрх шийдвэр буруу байсан гэж үзэн шинэчлэлийн Засгийн газар О.Магнайг ШӨХТГ-ын даргаар томилжээ
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )