УИХ-ын дарга З.Энхболд Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 9 дүгээр сарын 19-ний өдрүүдэд зарлан хуралдуулах захирамж гаргасан билээ. Түүний захирамжийн дагуу маргааш УИх-ын ээлжит бус чуулганыг хаах юм байна. Харин маргаашийн чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
- "Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай" болон "Зардлын хэмжээг батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслүүд;
- "Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
- "Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилох тухай асуудал;
- Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/;
- "Улсын Их Хурлын 2012 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
Үүний дараа УИХ-ын 2012 оны ээлжит бус чуулганы хаалтыг хийхээр болжээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )