УИХ-ын эмэгтэй гишүүд эрүүл мэндийн ажилчидтай уулзана

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 17


 

УИХ-ын эмэгтэй гишүүд албан бус бүлэг байгуулсан билээ. Уг бүлгийн эхний ажил нь улсын болон хувийн амаржих эмнэлгүүдийн талаарх хэлэлцүүлэг байсан. Энэ ажлын хүрээнд өнөөдөр эмэгтэй гишүүд ЭМЯ болон Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзах гэж байна. Уулзалтаар тус салбарт тулгарсан асуудлууд болон тэдгээрийг  хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм.  

Дашрамд дурдахад УИХ дахь эмэгтэйчүүдийн албан бус бүлэг цэцэрлэгийн хүрэлцээг хэрхэн шийдвэрлэх, тэнд байгаа багачуудын хоол, хангамжийг хэрхэн шийдвэрлэх талаар хэд хэдэн ажил хийхээр төлөвлөөд байгаа ажээ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top