МАХН-ын дарга, Монгол улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын давж заалдах шатны шүүх хурал 2012-09-26-ны өдөр нийслэлийн шүүхэд болно хэмээн сүүлийн өдрүүдэд хэвлэлүүд бичих болсон. Энэ талаар Н.Энхбаярын өмгөөлөгч С.Нарангэрэлээс тодруулахад: “Надад яг тэдний өдөр болно гэсэн албан ёсны зарыг Нийслэлийн шүүхээс ирүүлээгүй. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслээр иймэрхүү зүйл бичээд л байна. Албан ёсны тов надад ирээгүй учраас дээрх мэдээлэл худлаа байх магадлалтай” гэлээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )