МАН-ынхан ҮХЦ-д хандана

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 17

МАН-ын гишүүд Төрийн ордны “Б” танхимд хуралдаж хэдхэн минутын өмнө тарлаа. МАН-ын гишүүд хийсэн мэдээлэлдээ: Өнгөрсөн тав дахь өдөр УИХ-ын чуулганаар баталсан төсвийн тодотгол хийгээд бусад олон олон шийдвэрүүд нь хэт шуурхайлсан. Төрийн ажлыг хурдан явуулж байгаа нэрээр ямар ч бодлого чиглэлгүйгээр хууль баталж байгаа хэмээн шүүмжиллээ. МАН-ынхан УИХ-ын чуулганаар яаравчлан баталж хууль зөрчсөн гэх орон нутгийн сонгуулийн асуудлуудаар үндсэн хуулийн цэцэд хандахаар болжээ. Мөн ээлжит бус чуулган завсарлахаас өмнө хуралдаж намын бүлгийн чуулганаас завсарлага авах асуудлыг ч мөн бүлгийн хурлаараа хэлэлцжээ. Дашрамд дуулгахад ээлжит бу чуулганыг  энэ сарын 18-нд өндөрлүүлэхээр болоод байгаа билээ.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top