Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан хаалтын хуралдаан 10.00 цагаас хуралдах товтой байсан боловч товлосон цагтаа хуралдсангүй. Энэ удаагийн чуулганы хуралдаанаар орон нутгийн сонгуулийн хуулинд оруулсан нэмэлт өөрчлөлтүүд хийгээд орон нутгийн сонгуулийн зардлын асуудлыг хэлэлцэх боловч өмнөх хуралдаанаар яаравчлан хууль баталсан гэж МАН-ынхан өчигдөр хийсэн мэдээллээрээ ҮХЦ-д хандана гэдгээ мэдээлсэн. Харин өнөөдөр ээлжит бус чуулган хаалтаа хийх байсан авч МАН-ын гишүүд чуулганы танхимдаа одоог хүртэл хүрэлцэн ирээгүй байна. Одоогийн байдлаар АН-ын бүлгийн гишүүд болон бусад нам эвслийн гишүүд хуралдаанаа хэзээ эхлэхийг хүлээж сууна.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )