УИХ-ын чуулганаар "Виз олгох нөхцлийг хөнгөвчлөх тухай Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд танилцуулсан. Харин Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү танилцууллаа.
Хуулийн төсөлд хоёр орны иргэд визний хөнгөлөлт эдлэх, нэг жилийн хугацаатай виз авсан тохиолдолд хэдэн ч удаа зорчих эрхээр хангагдах юм байна. Хуулийн төслийг хэлэлцэж, гишүүдийн олонхын саналаар дэмжлээ. Ингэснээр манай улсын иргэд визний хөнгөлөлт эдлэхээр болж байна.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )