Эээлжит бус чуулганы хуралдаанаар Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны ээлжит сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай асуудлыг хэлэлцэв. Хуульд заасны дагуу орон нутгийн сонгуулийн зардал болох 6.6 тэрбум төгрөгийн 5.2 тэрбумыг улсын төсвөөс гаргаж өгөх юм байна. Үүнээс гадна хуулинд нэг зүйл нэмэгдэж орсон бөгөөд сонгогчийн бүртгэлийн техник хэрэгслийг бүртгэх, татах болон бусад зардлыг төрийн захиргааны байгууллага хариуцна гэж заасан бөгөөд энэ зардал нь дээр дурьдсан 5.2 тэрбумд багтаагүй ажээ. Өөрөөр хэлбэл Орон нутгийн сонгуульд шаардлагатай үлдэгдэл 1.4 тэрбум төгрөгийг Орон нутгийн төсвөөс гаргуулах ажээ. Ийнхүү ТББХорооноос гаргасан тогтоолын төслийн үр дүнг УИХ-ын чуулганаар хэлэлцэж баталлаа.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )