УИХ-ын ээлжит бус чуулганаар орон нутгийн сонгуулийн тухай хууль тогтоомжууд болон намрын чуулганаар хэлэлцэх асуудлуудыг ч мөн баталлаа.
Чуулганы хуралдааны үеэр МАН-ын С.Бямбацогт тэргүүтэй хэд хэдэн гишүүд УИХ-ын даргаас бүлэг байгуулах саналыг маань хүлээж аваачээ. МАН-аас сонгогдсон 26 гишүүний эрх ашгыг харгалзан үзэж дахин ээлжит бус чуулганыг дахин хуралдуулж энэ асуудлыг шийдэж өгөхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн юм.
Мөн Газрын тухай хууль, Төрийн албаны тухай хууль болон Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, нэн ядуу иргэдэд 21 мянган төгрөг олгох асуудлыг 2013 оны төсвийн хуульд тусган хэлэлцэхийг хүсч байсан юм. Түүнчлэн Орон нутгийн сонгуулийн хуульд өөрчлөлт орсонтой холбоотойгоор сумын Засаг даргыг шууд сонгодог болговол дэмжихэд бэлэн байгаагаа гишүүн Су.Батболд хэллээ.
Харин УИХ-ын даргын зүгээс тодорхой хариулт өгсөнгүй чуулганыг үргэлжлүүлэн хуралдуулж байна.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )