ОНРТ-ийн тухай хуулийн 21.5, 7-р зүйлийн дагуу Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэв. Хуулиараа бол МҮОНРТ-ийн ҮЗ нь 15 гишүүнтэй байх бөгөөд тэдгээрийг зургаан жилийн хугацаатайгаар томилох ажээ. Энэ удаад Х.Чилаажав Р.Болд, T.Буянбадрах, Содномдорж, О.Эрдэнэ-Өлзий, О.Мөнгөнтуул нарын томилгооны хугацаа албан ёсоор дуусаж байгаа юм байна. Ерөнхийлөгчөөс Б.Цэнддоо, Д.Сосорбарам нарын нэрийг оруулж ирсэн бол ЗГ-аас А.Арман, А.Мөнхбат, УИХ-аас Ц.Батмөнх, Д.Гоошоохүү, С.Мягмар, Л.Пүрэвдорж нарын нэрийг оруулж ирсэн.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан асуудлыг “улс төржүүлсэн” бол Д.Оюунхорол гишүүн яагаад нэг ч эмэгтэй хүний нэрийг оруулж ирэхгүй байна вэ? Энэ чинь Жендерийн тухай хуулийг зөрчиж байгаа юм биш үү? Гэхэд ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг: Засгийн газар жендерийн мэдрэмжээ алдаагүй. Цаашид алдахгүй гэдгийг онцлов.
УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл: Та бүхэн томилогдох байх. Гэхдээ аль нэг намын гар хөл болохгүй гэдэгт найдаж байна.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: МҮОНРТ төр, улс төрчдөд үйлчилж байгаа, улсаас их хэмжээний мөнгө татаж баяждаг газар. Та нар энэ байдлаа болиорой. Та нарт хоёр давхар орон сууц байхад болно. Энд тэнд далжиганаж яваад зодуулдаг удирдлагатай шүү. Тэд нарыгаа халаарай.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Нийтийн эрх ашгийн төлөө үйл ажиллагаагаа явуулах ёстой. Татвар төлөгчдийн мөнгөөр үйл ажиллагаа явуулж байгаа болохоор нийтийн эрх ашгийн төлөө, тэдний эрүүл мэнд, боловсрол, байгаль орчин, дэд бүтцийн бодит мэдээллийг өгөхөд анхаарах ёстой.
Г.Баярсайхан: Манай улсад 21 телевиз байхад энэ Үндэсний тв гэж байх шаардлага байна уу? Улсаас хичнээн их мөнгө авч байгаа билээ? Гэтэл гаргаж хөтөлбөрөөс нь эхлээд авах зүйл байхгүй. Угаасаа эдгээр хүмүүс улс төржих нь тодорхой. Улс төржүүлэлтэд хөрөнгө оруулж байгаа л хэрэг гэх мэтээр гишүүд өөрсдийн байр суурийг илэрхийлэв. Улмаар ҮЗ-ийн гишүүн болж байгаа найман хүн тус бүр дээр санал хураасан юм. Тодруулбал
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )