Нийслэлийн удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. “Зөвшөөрөлгүй барьж байгаа барилга дээр ямар нэгэн осол гарах магадлал өндөр байна. Нийслэлийн хэмжээнд 77 зөвшөөрөлгүй баригдаж буй барилга тогтоогдсон байхад дөнгөж 14-ийнх нь цахилгааныг тасалсан байна. МХЕГ-ынхан Нийслэлийн Засаг даргын тогтоолыг яагаад хэрэгжүүлээгүй юм бэ? Энэ хэргийг би зохион байгуулалттай гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэж байна. Тиймээс энэ явдлыг шалгаж, таслан зогсоохыг Нийслэлийн цагдаагийн газрын дарга н.Батжаргалд үүрэг болгосон.
Хариуцлагагүй байдлаас болж хүний амь нас хохироосон албан тушаалтнуудад захиргааны бүх шатны хариуцлага тооцож, эрүүгийн хуулийн дагуу шийтгэх болно гэдгээ хатуу мэдэгдмээр байна” гэсэн юм.
Тус мэдэгдлийн хариуд МХЕГ-аас “Бүх байцаагчдыг хамруулж буруутгах хэрэггүй. Учир нь Улаанбаатар хотын хэмжээнд баригдаж буй бүх зөвшөөрөлгүй барилга дээр ажиллана гэвэл бидний хүн хүч хүрэлцэхгүй” гэлээ. Дашрамд дурьдахад 2007 оноос хойш 109 хүн барилгын осолд өртөж, нас баржээ.
Сэтгэгдэл ( 0 )