УИХ-ын ээлжит бус чуулганы хаалтын хуралдаан товлосон цагаасаа хоцорч эхэллээ. Үдээс өмнөх хуралдаанаар хэд хэдэн хуулийн төслүүдийг батлаад авсан хэдий ч МАН-ын бүлгийн асуудал болон УИХ-ын дахин сонгуулийн асуудал хөндөгдөөгүй үлдсэн юм. Эх сурвалжийн мэдээлсэнээр бол орон нутгийн сонгуультай хамтатган УИХ-ын зарим тойргуудын дахин сонгуулийг явуулна гэнэ.
Яг одоо УИХ-ын чуулганаар ЗГ-ын мөрийн хөтөлбөрийн тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Түүний дараачаар орон нутгийн сонгуулийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэн батласнаар ээлжит бус чуулганыг хаана.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )