Босоо гишүүн нэгээр нэмэгдлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 18

УИХ-ын чуулган эхэлсэнээс хойш УИХ-ын чуулганд төдийлөн сууж харагдаагүй МАН-ын эрхэм гишүүн Б.Бат-Эрдэнэ хаалтын чуулган дээр хүрэлцэн ирж хэд хэдэн асуудлууд дээр санал бодлоо илэрхийлээд авлаа.

Тэрээр Засгийн газрын  мөрийн хөтөлбөрийг хэлэлцэх эцсийн хэлэлцүүлгийн үеэр "Оюу толгой"-н гэрээг өөрчлөх асуудлыг дэмжихгүй байгаад нь ундууцаж салбарын сайдад нь хандаж жинтэйхэн үг чулуудаад амжсан. Тэрээр үг хэлэхдээ УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг дэмжиж босч зогсож үгээ хэлсэн явдал нь гишүүдийг хөгжөөгөөд авлаа.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top