Ерөнхий сайд баруун гурван аймагт ажиллана

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 18

Монгол Улсын   Ерөнхий сайд Н.Алтанхуяг хөдөө орон нутагт хийх  эхний томилолтоо Сэлэнгэ аймгаас эхэлнэ. Тэрбээр энэ сарын 20-ны пүрэв гаригт тус аймагт ажиллаж намрын ургац хураалтын байдалтай танилцахаар төлөвлөжээ. Харин дараа нь энэ сарын 23-наас Ерөнхий сайд баруун гурван аймагт ажиллахаар бэлтгэж байна. Бэлтгэл ажлын хүрээнд Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн удирдлагуудтай өнөөдөр видео хурал хийж, тухайн аймагт ямар асуудал тулгарч байгаа болон тэдгээрийг хэрхэн шийдэх гарц байгаа талаар холбогдох байгууллагуудын удирдлагуудыг байлцуулан ярилцлаа.

Энэ нь  орон нутгийн томилолтын үеэр ажил болоод тухайн асуудалтай эхнээс нь танилцаж цаг алдахгүй, нөгөө талаар томилолтын бүрэлдэхүүнд албаны олон хүн авч явахгүй зэрэг ач холбогдолтой юм. Тиймээс өнөөдөр асуудлуудаа ярилцаж хэрхэн шийдэх, ямар гарц байгаа талаар ярилцаж, бэлтгэл ажлыг эхлүүллээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын тэргүүний томилолтоос өмнө Зам тээвэр болон Эрчим хүчний яамны мэргэжилтнүүд баруун аймгуудад ажиллахаар боллоо.
       Ерөнхий сайд Н.Алтанхуяг видео  уулзалтын үеэр хэлэхдээ “Бүх аймгийн төвийг хатуу хучилттай замаар холбохоор шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан. Мөн баруун аймгуудад битүү зах барихаар төлөвлөж байгаа, тиймээс задгай захуудын байдалтай танилцана” гэдгээ хэлсэн юм.
      Эдгээр аймагт хөдөлмөр эрхлэлт хэчнээн хувьтай байна, ажил эрхлэлт болон ажилгүй байгаа хүн хэд байна. Ажилгүй иргэдээ ажилтай болгохын тулд орон нутгийн удирдлагууд ямар ажил санаачлан хийж байгаатай танилцана гэж хэллээ. Мөн төсвөөс мөнгө авчихсан хэрнээ ажлын гүйцэтгэл дутуу байгаа болон ажлаа хийчихээд хөрөнгө оруулалт нь орохгүй байгаа барилга, байгууламжуудын судалгааг нарийн гаргах учиртай гэдгийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг аймгийн удирдлагуудад үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top