УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны хаалт болохын өмнөхөн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг тойрч гишүүдийн дунд маргаан дэгдэв. Нэг талаас гишүүд одоогийн Оюутолгойн гэрээг сайжруулах, өөрчлөх шаардлагатай гэж байгаа бол нөгөө талаас гэрээг өөрчлөх шаардлагагүй гэж байсан юм.
Саяхан Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах ёстой гэдгийг дэмжиж, 25 гишүүн гарын үсэг зурсан. Гэхдээ энэ асуудал дахин сөхөгдөөгүй бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх шатанд яригдлаа. Энэ асуудлаар “гэрээг шийнэчлэхгүй байх нь зүйтэй” гэсэн санал хураахад 53 гишүүний 27 нь зөвшөөрч, 26 нь татгалзаж ганцхан саналыг зөрүүтэйгээр гэрээг хэвээр үлдээлээ.
УИХ-ын дэгийн тухай хуулиар бол өглөөний ирцэнд бүртгэгдсэн ч саналд оролцоогүй гишүүдийг таталзснаар тооцдог. Тэгэхээр энэ асуудал дэгийн тухай хуулиа барих уу, олонхоороо шийдэх үү гэдэг нь асуудалтай болохоор эргэн яригдах нь тодорхой боллоо.
Өөрөөр хэлбэл УИХ-ын дэгийн тухай хуулиар бол асуудал Б.Бат-Эрдэнэ гишүүний талд шийдэгдэнэ, харин олонхоороо асуудлыг хүчилбэл "их юм" болох юм.
Оюутолгойн гэрээний санал хураалтийн дүнг зургаар хүргэе.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )