АТГ-аас халагдсан мөрдөн байцаагчдыг эргүүлэн авах шийдвэр гарлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 19

Авлигатай тэмцэх газрын даргаар цагдаагийн хурандаа Н.Ганболд, дэд даргаар  Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Б.Хурц нарыг өнгөрсөн оны 11 сарын 17-ны өдөр томилсон. Харин шинэ дарга нар ажлаа хүлээж авсан даруйдаа бүтцийн өөрчлөлт хийж, 17 ажилтанг ажлаас нь халсан. Тиймээс ажлаас халагдсан ажилтнууд Төрийн албаны зөвлөлд хандсан байна. Төрийн албаны зөвлөл уг ажилчдын гомдлыг хянан үзээд таван мөрдөн байцаагчийг ажлаас нь үндэслэлгүй халсныг тогтоож, ажилд нь эргүүлэн авах тогтоол гаргасан байна. Гэвч АТГ энэ шийдвэрийг эсэргүүцэж, Захиргааны хэргийн шүүх болон Захиргааны хэргийн давж  заалдах шатны шүүхэд хандаад байсан юм. Харин хоёр шатны шүүх ТАЗ-ийн талд гарсан байна.     

Тус алба хаагчдаас мөрдөн байцаагч Г.Батбаатар, А.Цэдэн-Иш, Ж.Халиун, Н.Батзогсох, хэвлэл мэдээллийн ажилтан Г.Эрдэнэцэцэг, жолооч Д.Батбаяр, Г.Зоригттөгөлдөр нарыг ажлаас нь үндэслэлгүй халсан хэмээн үзжээ.

Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top