УИХ-ын долоон гишүүн барилгын салбарыг “дэглэнэ”

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 19

 

Он гарсаар   баригдаж байгаа барилга байгууламж, уул уурхайн салбарт аюулгүй байдлыг  хангаж ажиллаагүйн улмаас 200 гаруй хүн нас баржээ.  Энэ нь  Монгол улсын Үндсэн хуулийн  хоёрдугаар бүлгийн  16-д  заасан хүний эрх, эрх чөлөөг  ихээхэн зөрчиж байгаа хэрэг гэж УИХ-ын нэр бүхий гишүүд  үзэн ажлын хэсэг байгуулсан байна.  Ажлын хэсгийг  УИХ-ын гишүүн Ж.Батзандан ахалж байгаа бол УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Г.Баярсайхан, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Ганбат, Ж.Батсуурь  нар ажлын хэсэгт багтжээ.   Тэд барилга уул уурхайн салбарын аюулгүй байдал, хуулийн цоорхой юу байна,  хариуцлага алдсан  албан тушаалтанд хэрхэн хариуцлага тооцох вэ зэрэг олон асуудлыг шийдвэрлэх юм байна. Уг ажлын хэсэг 10-р сарын 5-ны өдөр дүгнэлтээ танилцуулах гэнэ.  Тэд одоо  МХЕГ-ын  удирдлагатай уулзаж ажлаа эхлүүлэх юм байна.  

А.Баярмаа   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top