АН-ын бүлэг анхдугаар болон ээлжит бус чуулганаар онц ажилласан гэв

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 19


АН-ын бүлэг анхдугаар болон ээлжит бус чуулганы талаар хэлэлцсэн байна. Өнгөрсөн хугацаанд АН “Шударга ёс” эвсэл, ИЗНН-тай хамтран ажилласан бөгөөд цөөнгүй ажлыг амжуулсан гэж үзжээ. Тухайлбал ЗГ-ын үйл ажиллагаа, мөрийн хөтөлбөр, улсын төсөв зэрэгт АН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгаж чадсан нь онцлог гэнэ. Ингэхдээ дор дурьдсан зургаан асуудлыг  онцлов.    

  1. Хүүхдийн мөнгийг ирэх сараас эхлэн олгох.  
  2. Иргэдийн санал бодлыг УИХ албан ёсоор хүлээн авч хэлэлцэнэ гэдгийг ажил хэрэг болгож Өргөдлийн байнгын хороо байгуулсан.  
  3. Нийгмийн  даатгалын нөхөн олговрын асуудлыг хуульчилсан.
  4. Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль батлагдаад багагүй хугацаа өнгөрсөн бөгөөд хараахан хэрэгжихгүй байсан аж. Тэгвэл энэ асуудлыг шийдэх үүднээс төсвийн тодотголоор таван тэрбумыг суулгаж чадсан байна. Ингэснээр хөдөөгийн ЖДҮ-үүдэд бизнес эрхлэх боломжийг олгож байгаа юм. 
  5. Дэлхийд Монгол улсын нэрийг гарган Олимпоос медальтай ирсэн тамирчдаа урамшуулах
  6. Архидалтаас үүсч байгаа сөрөг үр дагаврыг багасгах зорилгоор өндөр хатуулагтай согтууруулах ундааны ОАТ-ыг нэмнэ гэснийг эрх зүйн хувьд баталгаажуулсан.  

Өнгөрсөн хугацаанд МАН, АН-ын хооронд үл ойлголцол, үл итгэлцэл багагүй үүссэн. Зөвшилцөл хийж ажлыг урагшлуулах алхам хийж байгаа. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг намрын ээлжит чуулган руу шилжүүлэхээр болсоныг АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээллээ. Өөрөөр хэлбэл тус нам анхдугаар болон ээлжит бус чуулганд ажилласан гэдгээ мэдэгдэв.

Харин 25-35 гишүүнтэйгээр хууль баталдаг үзэгдлийг бүлгийн дарга ирцийн хувьд асуудал үүсгэхгүй. Харин улс төржүүлбэл олон зүйл яригдах болно гэлээ.  

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top