C.Ганбаатар, С.Баярцогт нар ирэх сарын 8-д “тулалдана”

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 19

 

Оюутолгойн гэрээ  Монголын ард түмэнд ашиггүй, үүнийг өөрчлөх ёстой хэмээн УИХ-ын гишүүн С.Ганбаатар  мэдэгдэж, Сангийн сайд асан  С.Баярцогтыг дуэльд дуудсан билээ.  Нэг сар 15 хоногийн өмнө  дуэльд дуудсан С.Ганбаатар гишүүн  өнөөдөр “тулаан” хийх өдрөө зарлав.

Тэдний тулаан ирэх сарын 8-ны өдрийн 12:00 цагт Төрийн  ордны “Г” танхимд сэтгүүлчдэд нээлттэй болох юм.  Тулааны “гол дүр” УИХ-ын гишүүд байх бол  туслах дүр нь Оюутолгойн ажилчид, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нар байх гэнэ.  

Бид энэхүү дуэлийг эргэн  мэдээлэх болно.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top