Өнгөрсөн долоо хоногт улс төрийн амьдрал элдэв үйл явдлаар дүүрэн өнгөрсөн. Түүний нэг бол яалт ч үгүй МАН-ын 300 гишүүн намаасаа гарч МАХН-ын гишүүнчлэлээ сэргээсэн явдал юм. Танай гишүүд МАХН-руу олноороо шилжиж байгаа юу гэсэн сэтгүүлчийн асуултад МАН-ын удирдлагууд хариулахдаа “Манай намаас 300 битгий хэл гурван хүн ч гараагүй” хэмээн мэдэгдэж байсан ч тус намын гишүүд хуучин МАХН-ын гишүүнчлэлээ сэргээсэн нь үнэн бодит болсон.
Тэгвэл Чингэлтэй дүүргийн засаг дарга асан Д.Очирбат, ЧД-ийн ИТХ-ын дарга асан Ч.Батбилэг нараар түүчээлсэн дараагийн цуваа МАХН руу хөдөлсөн талаар эх сурвалж мэдээллээ. Тэднийг дагаж яг хэдэн хүн МАХН-ын гишүүнчлэлээ сэргээх гэж байгаа нь тодорхойгүй байгаа ч 100 орчим дарга нар гишүүнчлэлээ сэргээх хүсэлтээ МАХН-ын удирдлагуудад ирүүсэн гэх мэдээлэл байна. Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )