Н.Энхбаярын эзэмшлийн энэхүү барилга баригдсан цагаасаа л олны нүд, чихийг соронздох болсон.
“Blue sky tower" буюу олны ярьдгаар сэлмэн барилгыг тойрсон дуулиан дахин дэгдлээ. Шүүхээс оногдуулсан ялаа эдэлж буй Н.Энхбаярын ойрын хамаатан, тодруулбал ээж Бүдхандынх нь ивээлд өссөн нууц ноёнтныг тагнуулынхан, авилгатай тэмцэх газрынхантай хамтран удаан онилсны эцэст Англиас баривчилж ирээд байна.
Баттай эх сурвалжийн мэдээлснээр Сэлмэн барилгад 27 сая долларын хөрөнгө оруулалтыг хийсэн, Англид амьдардаг энэ нууцлаг эрхэм Н.Энхбаярын төрсөн дүү гэж албан ёсоор бүртгэлтэй явдаг аж. Асар их ашиг сонирхол, хууль бус үйлдлүүд дагуулж байдаг энэхүү барилгын өмчийн эзэмшилд үлэмж нөлөөтэй энэ эрийг манай хүчнийхэн зүгээр ч нэг анхааралдаа аваагүй нь тодорхой. Н.Энхбаярын албан тушаалын хэргийн цоо шинэ хамсаатан ийнхүү хилийн чанадаас илэрснээр учиг зангилаа нь улам сонирхолтойгоор хөвөрч байна.
АТГ, ТЕГ авилгын загалмайлсан эцэг гэгдэх Н.Энхбаяр болон түүний гэр бүлийнхний хууль бус үйлдлүүдийн мөрөөр лавхан сэжүүр атгасан бололтой. МИАТ-ийн онгоцоор үнэгүй ном тээвэрлэсэн, “Өргөө” зочид буудлыг хууль бусаар хувьчилсан, ТВ9 мэтхэний хажууд 27 сая доллараас эхлэн яригдах хөрөнгө чинээг сөхсөн энэхүү хэргийн зам мөр удахгүй тодорхой болох биз ээ.
Эх сурвалж:”Монголын нэг өдөр”
Сэтгэгдэл ( 0 )