УИХ-ын гишүүн Н.Батцэрэг АНУ-тай хамтран ажиллах сонирхолтой

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 20

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн ахлагч Н.Батцэрэг АНУ-ын Элчин сайдын яамны Улс төрийн хэлтсийн дарга ноён Браин Күүнцийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын хууль тогтоох байгууллага, түүний гишүүд хоорондын хамтын ажиллагааны асуудлаар ноён Б.Күүнцтэй санал солилцсоны дээр дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унаж байгаа нь Монгол улсын төсөвт хүндрэл үүсгэж, алдагдал нэмэгдэх нэг шалтгаан болж байгааг УИХ-ын гишүүн Н.Батцэрэг онцолсон.

Мөн манай улс дан ганц уул уурхайг түшиглэх бус эдийн засгийн бусад салбарыг хөгжүүлэхэд АНУ-тай эдийн засаг, худалдааны салбарт хүрсэн түвшингээ ахиулахад анхаарч байна. Гэхдээ эрчим хүчний нүүрсний стратегийн ач холбогдол хэзээ ч буурахгүй хэмээгээд нүүрсний томоохон орд газрын нэг Тавантолгойг ашиглахад хамтран ажиллах боломжтой компанийн нэг нь Америкийн Пибоди гэдгийг Засгийн газар үнэлсэн. Иймд Тавантолгойн ордын ирээдүйг хэрхэн төсөөлж байгаа, хамтран ажиллах, хөрөнгө оруулах сонирхол хэвээр байгаа эсэхийг сонирхон санал солилцлоо.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top